Feeds:
Posts
Comments

Крант нээгдлээ. Энэ цоргоор Монгол Улс руу интернэтийн асар том урсгал түрхрэн орж ирэв. Continue Reading »

БНХАУ нь хүн амынхаа тоогоор төдийгүй тус улсын газар нутагт амьдардаг үн­дэстэн ястныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хамгийн сүүлд явуулсан бүх Хятадын хүн амын тооллогоор 56 үн­дэстэн амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний нэг нь монголчууд юм. Continue Reading »

Өргөст шилбүүр

Харийн нутагт цөөхүүлээ хар ажилд зүтгэж
Харах нүдээ чилтэл хайртай бүхнээ санадаг ч
Сүү шиг сайхан үгсийг биедээ бага хэлэх юм даа
Сүүдрээн хүртэл муулах нь холгүй
Сүүтийтэл бид алхах юм даа
Ордны албат шивэгчин эмс
Олиггүй үгс хэлэлцэх шиг
Ховын хар ховоогоор сэтгэлийнхээ онгоцыг дүүргэчихээд
Худал үнэний хооронд шоргоолж мэт мөлхсөөр байтал
Хүн чанарын минь дээл аль хэдүйнээ цоорчихжээ
Хүсэн тэмүүлэх сайхан амьдралаа бид сөөм сөөмөөр нь мэрсэн байна
Чамайг хүн хайрлаж байвал
Чадлынхаа хэрээр хайрлаарай!
Чамайг хүн гомдоож байвал
Чагнаагүй л юм шиг хаячихаарай!
Монгол хүний нас дэндүү ахархан юм шүү
Модон өргөст шилбүүрээр биенээн бага ороолгоё доо…

Утаа униар

Утаа униартай ч санаж байна
Улаанбаатарынхаа гудамжийг
Уушиг тэнийтэл амьсгалдаг
Хөдөөх нутгаан санаж байна
Хөгшин Европынхноос дутахгүй гоёсон
Ганган дэгжин хүүхнүүдээ санаж байна
Хөлсөө гоожуулан халуун цай оочлох
Хөгшдөөн би санаж байна
Энхрий жааахан хэлгий охиноо санаж байна
Энгэрт нь эрхлэн наалдах ханиан би санаж байна
Эд хогшил, гэр орноо санаж байна
Эцэст нь би эх орон гэгдэх Монголоо санаж байна

Миний муужгайхан

Тэр сайхан бүсгүй ч
Сар шиг хүйтэн
Тэр сар шиг хүйтэн ч
Нар мэт намайг татнам
Тэр эрх бяцхан муужгай мэт
Энхрий ялдам ч
Эргээн шидлэн уурсах далай мэт огцом ууртай
Тэр олон ааштай чивэлт эм шиг
Тэр олон ааштай чивэлт эм шиг ч
Тэнгэрлэг бардамхан атлаа торго мэт зөөлхөн
Тэгснээ бас ойлгомжгүй
Тэнгэр задарч цахилгаан гялбахын адилаар
Тэрнээс ямар ч зан гарахад би гайхахгүй
Тэгэвч би тэр бүсгүйд татагднам
Тэгэхдээ бас зугтахыг хүснэм
Орчлон дээр ийм бүсгүй олон бол
Одоохон би үхэхийг хүснэм
Орчлон дээр тийм бүсгүй цөөхөн тул
Одоо хүртэл би татагднам, түүнд

Гоёном би түүнийг

Нас минь надаас үл хамаарч
Навчис хаялах бүрийд нэмэгднэм
Өглөө бүр толинд харж
Өөртэйгөө ижил хүүхнийг би гоёном
Нүүрэн дээр нь зураг зурж
Нүдийг нь очтой байлгах гэж
Наснаас нь залуу харагдуулахыг хүсч
Намба суугаагүй охин мэт болгон зурнам
Гоёном би тэр бүсгүйг
Гологдож бусдад, бүү шаналаасай гэж
Дүүрэн жаргалтай яваасай гэж
Дуулж, баясаж амьдраасай гэхдээ
Өөртэйгөө ижил бүх бүсгүйг гоёхыг хүснэм би
Бүтэлгүй дурлал, шаналал
Бүгд тэднийг тойрох болтугай
Гэрэлтсэн цагаан царайнаас нь үрчлээ хүртэл зугатаж
Дэрэвгэр урт сормуусанд нь эрвээхэй хүртэл бүдэрч
Дэлхийд, монгол бүсгүй гэж ийм сайхан байдгийм гэж
Дэндүү ихэмсэг агаад бардам алхахыг тань би хүснэм
Гоёном би тэр бүсгүйг…

Насаагаас илгээсэн 2007 оны Шинэ жилийн зургийг үргэлжлүүлэн оруулж байна. Continue Reading »

12 sariin 30nd CMOX-iin shine jileer avhuulsan zurgaa Nasaa maani yavuuljee, Bugdeegree goyo haragdaj bn he he Continue Reading »

Насаа – Зарлал

Huuhduudee, nadad neg sanal baina. Heduulee niilj baigaad on onoor irsen huuhduudiin zurgiig(boonooroo avhuulsan ch bolno)daraaluulj gargaad yag yamar yamar chigleleer irj suraltssaniig n husnegtend oruulj gargaya.
Ene matrialiig Gadaaad hariltsaanaas guival ogoh baih gej bodoj baina.Mun huvinhaa zardlaar surch baigaa oyutnuudiig ch gesen neg buleg bolgon oruulabal zugeer yum shigee. Gadaad hariltsaanaas utas ch yumuu @ hayagiig n avch baigaad holbogdoj boloh baih
Bas end irj suraltsaad yavsan huuhduud chiglel chigleleeree ooriin turshlagaa daraa ireh oyutnuuddaa uldeej sanamj avahaar bulang tusad n gargah uu?Yamar sanagdaj baina huuhduudee?

Tsatsaa maani huurhun zuragnuud yavuuljee, Zurgan deer manai soliltsoonii 5 oyutan : Telmen, Tsatsral, Uchral, Bayartsetseg, Battsetseg Continue Reading »

Инээмсэглэл оруулахдаа доор байгаа тэмдэгтүүдийг ашиглана уу :)
) – [:)]
o – [:o]
8) – [8)]
| – [:|]
– [:cry:]
– [:idea:]
-) – [:-)]
-o – [:-o]
8-) – [8-)]
-| – [:-|]
– [:evil:]
– [:arrow:]
D – [:D]
8O – [8O]
x – [:x]
;) – [;)]
– [:twisted:]
– [:mrgreen:]
-D – [:-D]
8-O – [8-O]
-x – [:-x]
;-) – [;-)]
– [:roll:]
( – [:(]
? – [:?]
P – [:P]
– [:lol:]
!: – [:!:]
?: – [:?:]
– [:oops:]
-P – [:-P]
-? – [:-?]
-( – [:-(]
ps: гаднах [ ] хоёр хаалтыг нь бичихгүй шүү.

Hi all(Saina uu manaihaan), nadad heleh heden ug bna. Continue Reading »

Энэ зарын өдрийг нь буруу 9-нд гэж андуурч бичээд баахан хүнд төвөг удсан тул хүлцэл өчье. Цаад газраас надад 9-нд гэж буруу хэлсэн байсан юм шүү. Харин дараа 7 хоногийн бүтэн сайнд та бүхэн яг очоорой. Continue Reading »

Older Posts »

Follow

Get every new post delivered to your Inbox.